Сонгуулийн тухай суутнуудын хэлсэн сонирхолтой эшлэлүүд
Дөрвөн жилд нэг удаа тохиодог төрд төлөөлөгчөө сонгох сонгууль өнөөдөр улс орон даяар өглөөний 07:00 цагт эхэллээ.  Үүнтэй холбоотойгоор сонгуулийн тухай суут хүмүүсийн хэлсэн сонирхолтой эшлэлүүд хүргэж байна.

-"Сонгууль бол ард тvмнийх. Энэ бол тэдний гаргах шийдвэр. Хэрэв тэд гал руу нуруугаа харуулж байгаад егзгее тvлчихвэл тэд цэврvvн дээрээ л суух хэрэгтэй болох нь." Авраам Линкольн

- “Сонгууль болсныг хүмүүс мэдэж байх л хангалттай. Сонгогчид юуг ч шийдэхгүй, санал тоолж байгаа хүмүүс л бүхнийг шийднэ” И.В.Сталин

-“Ан хийсний дараа, дайны үед, сонгуулийн өмнө хүмүүс хамгийн их худлаа ярьдаг” Отто вон Бисмарк

-“Улс төрч дараагийн сонгуулийн тухай боддог. Төрийн зүтгэлтэн дараагийн үеийнхний тухай боддог” Линда Лингл

-“Хэрвээ сонгууль үнэхээр өөрчлөлт авчирдаг байсан бол тэд биднээр сонгууль өгүүлэхгүй байх байсан” Марк Твейн

-“Ардчилал бидэнд хамгийн бага үзэн яддаг хүнээ сонгох боломжийг олгодог” Роберт Байрн

-“Сонгууль өгөөгүй сайн иргэд муу нэр дэвшигчийг сонгодог” Жорж Жан Натан

-“Улс төрчид бол живхтэй адил. Тэднийг цаг тухайд нь нэг л шалтгаанаар сольж байх хэрэгтэй” Марк Твейн
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus