Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сонгуулийн өдөр бүх нийтээрээ амрахаар хуульчилсан. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоод байгаа юм. Бүх нийтийн амралтын өдөр тул нийслэл Улаанбаатар хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Мөн өнөөдөр авто замын хилийн боомтууд амарч, агаарын болон төмөр замын боомтууд ажиллана. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн өнөөдөр буюу 06 дугаар сарын 29-ний өдөр Монголын талын хилийн боомтууд амарч, 06 дугаар сарын 30-ны өдөр цагийн хуваарийн дагуу  хэвийн ажиллана гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас мэдээллээ.

Тодруулбал, маргааш олон улсын Буянт-Ухаа, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам,  Эрээн цав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу  ажиллаж, иргэдэд үйлчилнэ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus