Ататурк Олон улсын нисэх буудалд халдлага гарч 31 хүн амиа алджээ

Туркийн Ататурк Олон улсын нисэх буудалд өнөө өглөөний 6:42 цагт террорист халдлага гарлаа. Амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 31 хүн амиа алдаж, 150 гаруй хvн шархадсан байна.

Тэд нисэх буудлын хаалгаар орж ирмэгцээ автомат буугаар гал нээж, дараа нь өөрийгөө дэлбэлжээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнх нь Туркийн иргэд байсан бөгөөд гадаадын иргэд ч мөн байгаа аж.





















Халдлагын дараа нисэх буудлын нислэгүүдийг түр зогсоосон байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus