Ам.долларын ханш хурдтай нэмэгдэж эхэллээ
Сүүлийн 10 гаруй хоногт тогтмол бууралттай байсан ам.долларын ханш  1940 төгрөгтэй тэнцээд байсан. Тэгвэл  “ногоон”-ы ханш  өчигдрөөс дахин өсөж эхэллээ. Өнөөдрийн байдлаар  арилжааны банкууд нэг ам. долларыг 1962 төгрөгөөр худалдан авч, 1985 төгрөгөөр худалдаж байна.

Ам.долларын ханш суларч буйг эдийн засагчид “Оюутолгойн” бүтээн байгуулалтын  санхүүжилттэй холбон тайлбарлаж байсан. Иймд олон нийтийн зүгээс цаашид валютын ханш тогтворжих нь гэсэн хүлээлт үүсээд байсан ч ийн талаар боллоо. Ам.долларын ханш сүүлийн  хоёр өдөр хурдтай өсөж эхэллээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus