Нэр дэвшигчидтэй холбоотой 1392 гомдол цагдаагийн байгууллагад иржээ
СЕХ, ОБЕГ, Тагнуулын Ерөнхий газар, ЦЕГ хамтран сонгуулийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдаагийн байгууллагад 1392 гомдол ирсэн талаар мэдээллэлээ. Үүнээс 770 нь нийслэлд үлдсэн нь буюу 662 орон нутагт гаргасан өргөдөл байна.

Тодруулбал сонгуулийн сурталчилгааны самбар эвдэж сүйтгэсэн 383, нэр дэвшигчийг гүтгэсэн 209, худал мэдээлэл тараасан 125, сонгуулийн сурталчилгаа хийхэд саад учруулсан 78 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Одоогоор эдгээр гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгээгүй. 54 өргөдөлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бол 25 өргөдлийн дагуу хариуцагчаар татаад байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus