Өнөөдөр ихэнх нутгаар бороотой тул үер усны аюулаас сэрэмжилнэ үү

2016 оны 06 дугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

Малчид, иргэдийн анхааралд

Өнөөдөр ихэнх нутгаар  бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

    Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус,  говийн бүсийн өмнөд хэсгээр  21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Бусдад түгээх
  • gplus