Сонгогч та хаана саналаа өгөх вэ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ны өдөр орон даяар эхэлж байна. Санал хураалт өнөөдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байраа http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас харах боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу. УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:

Баянзүрх дүүрэгт               - 220,130 буюу 23.8 хувь
    Сонгино хайрхан дүүрэг   - 205,276 буюу 22.2 хувь
    Баянгол дүүрэгт                 -140,846 буюу 15.2 хувь
    Чингэлтэй дүүрэгт              -111.022 буюу 12.0 хувь
    Хан-Уул дүүрэгт                  -105.874 буюу 11.5 хувь
    Сүхбаатар дүүрэгт             -96.265  буюу 10.3 хувь
    Налайх дүүрэгт                   -23,976 буюу 2.5 хувь
    Багануур дүүрэгт                -19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
    Бага хангай дүүрэгт           -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэлтэй байна.

Нийслэл Улаанбаатар хотын иргэн та саналаа хаана очиж өгөх, сонгуулийн санал авах байр хаана байрлаж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. Сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

ТА БҮХЭН ӨӨРИЙН ХАРЬЯА ДҮҮРГҮҮД ДЭЭР ДАРЖ САНАЛАА ХААНА ОЧИЖ ӨГӨХӨӨ ГЭРИЙН ХАЯГИЙНХАА ДАГУУ ХАРНА УУ

Баянзүрх дүүрэг

Баянгол дүүрэг

Сонгинохайрхан дүүрэг

Чингэлтэй дүүрэг

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Багануур дүүрэг

Багахангай дүүрэг

Налайх дүүрэг

Бусдад түгээх
  • gplus