Наадамчдад зориулан долоон давхар, 500 машины зогсоол ашиглалтад оруулна
Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдээд байна. Эдгээр өдрүүдэд баяр наадмын бэлтгэл ажил хийгдэж байгаа. Энэ талаар Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр баяр наадмын хөтөлбөр батлагдсан гэдгийг дуулгаад, наадмын өмнө хийгдэх томоохон ажлуудыг  танилцуулсан юм.

Жил бүр наадамчин олны санааг чилээдэг зогсоолын асуудлыг шийдвэрлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Тодруулбал, наадмаас урьтаж долоон давхар, 500 машины зогсоол ашиглалтад орох юм байна.

Хурд группийн барьж буй, цэнгэлдэхийн зүүн хойд талд байрлалтай авто машины зогсоолын гадна тохижилтын ажил одоо үргэлжилж байгаа юм. Гэхдээ зогсоолын үнэ хэдэн төгрөг байх нь тодорхойгүй аж. Мөн Дүнжингарав, Japan town хотхоны гадна талбайг зогсоол болгон ашиглахаар төлөвлөжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus