Олимпийн галт бамбарыг унтраахыг завджээ
“Рио-2016” оны олимпийн  галт бамбарыг  унтраахыг завдсан талаар  томоохон хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал Маракажу хотноо нэг этгээд бамбарыг дамжуулах үед хувинтай ус цацсан аж. Түүнийг  орон нутгийн цагдаагийнхан саатуулсан бөгөөд тэрбээр уг үйлдлээ эр зориг хэмээн тайлбарласан байна. 

Зуны 31 дэх удаагийн олимпийн галт бамбар 20 мянган км замыг туулан, Бразилийн 300 хотоор буухиалж, Рио Де Жанейро хотноо ирэх учиртай. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus