Монголбанк 8.0 сая ам.доллар, 20.0 сая юань нийлүүлэв
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1963.10 төгрөгийн нэг ханшаар 8.0 сая ам.доллар, 293.51-296.00 төгрөгийн ханшаар 20.0 сая юанийг тус тус нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 11.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк үүнээс 80.0 сая ам.доллар худалдан авах, 1.5 сая ам.доллар худалдах своп хэлцлийн саналыг биелүүлэв.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus