Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 11.30 цагт саналаа өгнө

УИХ-ын сонгуулийн санал хураалт улс орон даяар маргааш 07.00 цагаас эхэлж, 22.00 цагт дуусгавар болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх юм байна.

Онцлоход, 2016 оны УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эсвэл, 69 бие даагч нийт 496 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгууль жижиг 76 тойргоор зохион байгуулагдаж буй.
 

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus