Эмэгтэйчүүдийн УАШТ эхэллээ
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн УАШТ өчигдөр эхэлж дөрвөн тоглолт явагдлаа."Туулын Том Тулнууд", "Соёмбын Барс" клубууд таарч тоглолоо. Ингээд тулнууд өрсөлдөгчөө 5:0-ээр хожсон.

Эхний өдрийн хамгийн сонирхолтой тоглолт "Хад" болон "Арвис" клубын хооронд өрнөсөн. Хүч тэнцүү тулаанд "Эмэгтэйчүүдийн анхдугаар лиг"-ийн аварга "Хад" шилдэг тоглогч Б.Намууны 54 дэх минутад оруулсан цор ганц гоолоор өрсөлдөгчөө буулган авлаа.

Түүний дараа "Дэрэн", "Эрчим" клубууд тоглоход зургаан гоол орж, "Дэрэн" 4:2-оор хожсон.Харин өнөөдрийн сүүлийн тоглолт "Монголын Тэмүүлэл", "Хан Уул дүүрэг"-ийн хооронд болоход "Монголын Тэмүүлэл" 3:0-ээр хожиж, тэмцээний эхний гурван оноогоо авлаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus