Мөнгөний нийлүүлэлт өсчээ
Монголбанк энэ оны тавдугаар сарын мөнгөний тоймыг танилцууллаа. Тус тоймд мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 1.3 хувь, оны эхнээс 6.1 хувь, өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өсч, 10.659.5 тэрбум төгрөг болжээ.

Мөнгөний нийлүүлэлтийн 52.3 хувийг төгрөгийн хадгаламж, 20.6 хувийг гадаад валютын хадгаламж, 11.5 хувийг гадаад валютын харилцах, 10.7 хувийг төгрөгийн харилцах, 4.9 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus