"ClUB 24" ресторан үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа ч аль хэдийнээ өөрсдийн гэсэн эрхэм үйлчлүүлэгч нартай болжээ. Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгис, олон орноор ажиллаж, тогооч нарынхаа нэрийг өндөрт гаргасан тогооч Зоро нар гарын хоолоор дайлж буйг дуулгахад таатай байна.
Тус нь ресторан нь их хотын залуусынхаа ажлын алжаал, стрессийг тайлахын тулд долоо хоног бүрийн баасан гаригт хамтлаг, дуучид уригдан ирж ая дуугаа өргөж, нэгэн үдшийг дурсамжаар дүүрэн өнгөрүүлдэг юм. Тухайлбал, Дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн, Поп дива дуучин С.Наран, "Соёл Эрдэнэ" хамтлаг, "Хар сарнай" хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах нар залуусынхаа сэтгэлийг огшуулж чадсан.




 
Тэгвэл өнгөрсөн баасан гаригт "MOTIVE" хамтлаг хүрэлцэн ирж, хит дуугаа эгшиглүүллээ. Энэ үдшийн гэнэтийн бэлэг нь тус хамтлаг цоо шинэхэн дуугаа фэнүүддээ хүргэсэн нь залууст ихээхэн таалагдлаа.
 
Мөн энэ үеэр "Эмоци" хамтлагийн жүжигчин Г.Эзэнмөнх эрхэм үйлчлүүлэгчдийнхээ дунд хөгжөөнт тоглоом тоглуулж нэгэн үдшийг хөгжилтэй дуу хууртай, дурсамжтай өнгөрүүллээ.


 
"Мотив" хамтлагийн дуучин Б.Сайнаатай тоглолтын үеэр цөөн хором хөөрөлдлөө.

 
-"Мотив" хамтлаг ойрд тоглолтоо хийгээгүй. "CLUB 24"-д өнөөдөр тоглолоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

 
"CLUB 24"-ийн хамт олны урилгаар "Мотив" хамтлаг өөрсдийн жижиг хэмжээний тоглолтоо хийлээ."CLUB 24" ресторан нь долоо хоног бүрийн баасан гаригт урлагийн тоглолт зохион байгуулдаг уламжлалтай болсон байна. Маш олон залуус хүрэлцэн ирж, тоглолт үзэгчдийн сэтгэлд их хүрлээ. Манай хамтлаг хоёр жил тоглолт хийгээгүй бас ийм арга хэмжээнд оролцоогүй. Ойрд залуустайгаа уулзаж дуу хуураа хуваалцаагүй удсан байна, үнэхээр гайхалтай байлаа.
 
"CLUB 24"-ийн хувьд хөгжим, техник төхөөрөмж, үзэгчдийн суудал зэрэг нь маш сайн хангагджээ. Олон сайхан арга хэмжээг зохион байгуулж, илүү олон уран бүтээлчдийг сонсогч, үзэгчидтэй нь уулзуулж байгаарай гэж хүсэж байна. Бүх залуустаа амжилт хүсье.
 
-Тоглолтод хүрэлцэн ирсэн залуустаа цоо шинэхэн уран бүтээлээ толилууллаа. Уран бүтээлийнхээ сониноос манай уншигчдад дуулгавал?

 
-Хөх хот, Солонгос улсын найман хотоор аялан тоглолтоо хийсэн. Улаанбаатар хотод намраас хамтлагийнхаа бие даасан гурав дахь тоглолтоо хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж явна. Үүнээсээ өмнө шинэ дуугаа гаргана. "Чи надад хайртай юу" дуугаа Хэнтий аймгийн авьяаслаг н.Сандагдорж ахаасаа авсан уянгын дуугаа цоо шинэхэн дуугаа хүргэлээ, маш сайхан хүлээж авлаа. Энэхүү дуугаа удахгүй клипжүүлнэ. Мөн "Харанга" хамтлагийн гитарчин Я.Одсүрэн ахаасаа авсан гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуустаа зориулсан дуу бий. Түүнчлэн хайрын тухай дуу байгаа.
 
-"Танай хамтлагийн ихэнх дуу хайрын тухай байдаг. Эх орноосоо хол суугаа Монголчууддаа зориулж бүтээх дууныхаа талаар сонирхуулна уу?

 
-Энэ дуугаа Эх нутгаасаа хол харийн нутагт ажиллаж, амьдарч байгаа залуустаа зориулсан. "Хайрт чамдаа очно" гэсэн нэртэй. Дууны утга нь харийн нутгаас эх орондоо очихоор тэмүүлж байгаа, удахгүй Монголдоо очно гэсэн утгыг агуулж байгаа юм.
 
-Солонгос улсад суугаа Монголчууддаа тоглолтоо хүргэсэн. Хэрхэн хүлээж авав. Тэдний аж амьдралтай танилцсан уу?

 
-Бид сар гаруй аялан тоглолтоор явлаа. Маш олон хотуудаар явж тоглолтоо хийлээ. Тэнд ажиллаж, амьдарч байгаа залуустайгаа уулзсан. Тэд маань сурч боловсорч, ажил хийж амьдралынхаа төлөө зүтгэж байна. Ажил, гэр гэсэн зарчмаар ажиллаж байгаа нь харагдсан. Монголоос Солонгосыг зориод очиход монголчууд маань манай бүх дууг мэддэг даган дуулж, сайхан хүлээж авсанд баяртай байгаа.

 

Бусдад түгээх
  • gplus