Төсвийн хязгаарыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу зургадугаар сарын 28-ны өдөр боллоо. Хуралдаанаар төсвийн тухай хуульд “Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын төслийг хэлэлцэн жил бүрийн долдугаар сарын 1-ний дотор батлах” гэж заасны дагуу  Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2017 оны төсвийн хязгаарыг баталлаа. Засгийн газрын тогтоолоор баталсан төсвийн энэ хязгаарт нийцүүлэн 2017 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2017 оны  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 6,609,6 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 22,6 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байхаар тус тус тусгагдсаныг 2017 оны төсвийн хязгаарт баримталсан байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus