Сонгуулийг сурвалжлахаар гадны 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл иржээ
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллаж байна.

Тухайлбал, АНУ, Англи, ОХУ, Швед, Канад, ХБНГУ, БНСУ, Киргиз, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 50-иад улс орноос болон Олон улсын байгууллагаас 450-иад ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх аваад байна.

Гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид сонгуулийг сурвалжлахаар ирээд байгаа аж. Харин Монгол улсын 453 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжлах эрх авсан байна. 

Түүнчлэн сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus