Увс, Хөвсгөл аймгууд руу хамгийн  их шилжилт хөдөлгөөн хийгджээ
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд маргааш буюу энэ сарын 29-нд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр  УБСЕГ-ын дарга С.Мэндсайхан сонгогчдын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд иргэд олноороо өөр аймаг, тойрог руу шилжиж байгаа  талаар талууд гомдол мэдүүлж байсан. Тэгвэл царцааны нүүдэл гэгдээд буй сонгогчдын шилжилт хөдөлгөөнөөр дөрвөн аймаг тэргүүлсэн байна.

Тухайлбал Архангай аймаг руу 1341, Баянхонгор аймаг руу 2261, Увс аймаг руу 3300, Хөвсгөл аймаг руу 2985 сонгогч энэ хугацаанд шилжиж очсон байна. Харин бусад аймаг, дүүргүүдэд төдийлөн шилжилт  хөдөлгөөн их хийгдээгүй аж. Эдгээр шилжилт хөдөлгөөн хийгдсэн аймгуудыг тойргоор нь авч үзвэл Баянхонгор аймгийн 9-р тойрогт 1900, Увс аймгийн 31-р тойрогт 2778, Хөвсгөл аймгийн 37-р тойрогт 1195, 39-р тойрогт 1708 сонгогч тус тус шилжиж очжээ.
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus