Чөлөөтийнхөн Испанийн “Гран-При” тэмцээнд  зодоглоно

Ирэх долоодугаар сарын 9-10-ны өдөр Испани улсын Мадрид хотын “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолборт сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 3 төрлөөр явагдах ХҮII дахь удаагийн олон улсын уламжлалт “Гран-При” тэмцээнд манай эрэгтэй бөхчүүд оролцох болжээ.

Тэмцээний дараа 5 өдрийн олон улсын хамтарсан бэлтгэл болох юм байна.

Энэ тэмцээн нь олимпийн “Рио-2016” наадамд оролцох эрх авсан манай бөхчүүдийн хувьд олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилго тэмцээн болж байна.

Тэмцээнд оролцох бөхчүүд

57 кг - Эрдэнэбатын Бэхбаяр /Гавьяат тамирчин,  ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга/

65 кг -  Ганзоригийн Мандахнаран /Гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Армийн дэлхийн аварга, Азийн спортын наадмын болон тивийн аварга/

74 кг - Пүрэвжавын Өнөрбат /Гавьяат тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт/

86 кг - Оргодолын Үйтүмэн /Олон улсын хэмжээний мастер, Армийн дэлхийн аварга/

96 кг - Доржхандын Хүдэрбулга /Олон улсын хэмжээний мастер, Азийн аварга/

Дасгалжуулагчид

Ц.Цогтбаяр - Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин

Б.Баяраа - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Ц.Баярсайхан - ”Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Шүүгч

Б.Алтангадас - “Аварга” ахлах сургуулийн багш, олон улсын шүүгч

Испанийн “Гран-При” тэмцээнд манай бөхчүүд сүүлийн удаа 2013 онд оролцож эмэгтэй 55 кг-ийн жинд С.Бямбацэрэн, 72 кг-ийн жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.
 

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus