“Тайгам-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хурал долдугаар сарын 10-нд болно
Барилгын ажил үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Тайгам Алтай ХХК, Тектоник ХХК, МД ТОФ ХХК, Эн Эм Си Жи ХХК, Эс Би Холдинг ХХК, иргэн Ч.Сүрэнцэцэг зэрэг  долоон  аж ахуй нэгж, иргэнд 113,960,000 төгрөгийн торгуул ногдуулаад байна.

Одоогийн байдлаар Тайгам Алтай ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг 7 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэгдэх бол МД Тоф ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг 7 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцэгдэх юм байна.

Мд Тоф ХХК нь Монгол Улсын стандарт MNS 6058:2009 “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал” –ын 7.2 “Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна” дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэрэгсэхгүй болгоод байгаа билээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.