А.Батцэцэг, Б.Дөлгөөн нар хүрэл медаль хүртжээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр эхэллээ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй 51 кг-ын жинд Налайх дүүргийн бөх, Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөн, 58 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн болон азийн аварга, азийн өсвөрийн аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг нар хүрэл медаль хүртжээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus