Хиллари Сванк: Дүрүүд минь миний сэтгэл доторх орон зайд хадгалаастай байдаг

“Сая долларын бүсгүй” гэх киногоор манай уншигчдад илүүтэй танигдсан Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Хиллари Сванкийн “You're Not You" киноныхоо талаар дэлгэсэн ярилцлага “elle.co.jp" сайтнаа нийтлэгджээ. Тус ярилцлагыг өнөөдрийн “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна.
 
-“You're Not You” киноны гол дүрийг бүгээхийн зэрэгцээ продюссероор нь ажилласан гэсэн. Мишель Вайлдгены “Чи чи биш” зохиолын яг юунд татагдсан юм бол?
 
-Юун түрүүнд зохиолыг уншихад юу юунаас ч илүу хүчтэй нэг зүйл байдаг гэдгийг хүмүүст ойлгуулсан бүтээл байна гэх бодол төрсөн. Өвчин зовлон дахь нөхөрлөлийн үнэ цэнэ, хайр дурлалын талаар өгүүлсэн зохиол байсан учир ALS өвчний талаар хүмүүст ойлгуулах сайхан боломж юм шиг санагдаж билээ. Сүүлийн үед ALS тархины өвчтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа ч, би өөрөө номыг унших хүртлээ юу ч мэддэпүй байсан юм билээ.


 
-“Мөстэй ус асгах” чалленжаар ALS гэх тархины өвчин хүмүүст танигдсан гэж хэлж болно. Харин кинонд өвчний талаар маш нарийн зүйлсийг харуулсан байсан?
 
-Би энэ зохиолыг кино болгоё гэж бодсон ганц шалтгаан нь өвчний тачаар илүү их мэдээллийг хүмүүст хүргэхийг хүссэн учраас тэр. Кино гэдэг бол аливаа шинэ зүйлсийн учрыг ойлгуулах, соён гэгээрүүлэх ач холбогдолтой зүйл шүү дээ. Үүнээс гадна харилцан яриагаар дамжуулан нэг хүнээс нөгөө хүнд маш их зүйлийг ойлгуулах хүчтэй байдаг. ALS өвчний шалтгаан, эмнэлзүй нь одоо ч тодорхойгүй байгаа. Тиймээс киног маань үзээд маш олон хүмүүс энэ өвчний талаар сонирхож эхлэх болов уу гэж бодсон хэрэг.
 
-Амьдрал дээр байгаа асуудлыг хөндсөн гэдэг утгаараа та маш олон өвчтэй хүмүүстэй уулзсан гэж сонссон юм байна?

 
-Бүтээл нь өөрөө зохиол дээрээ үндэслэж байгаа хэдий ч, кинонд буулгахын тулд маш олон ALS өвчтэй хүмүүстэй уулзсан. Анх өвчтэй гэдгээ мэдсэнээс хойш яаж амьдарч байгаа талаарх асуултыг янз бүрийн өвчтөнүүдээс асууж, хувийн мэдээлэл цуглуулсан юм. Тэдний хувьд өвчин нь зүгээр л зохиол төдий биш бодит байдал. Хүч чадал, тэсвэр тэвчээр нь ярилцах үед харагдахгүй ч, энэ зохиолыг бодит болгоход тусалсан.
 
-Таны тоглосон дүр дэлхийн бүхий л эмэгтэйчүүдэд урам зориг, хүч чадлыг өгсөн. Та энэ дүрээ ямар шалгуураар сонгосон юм бэ?

 
-Магтсанд баярлалаа. Бүгд л миний бүтээлийг харж, мэдэрч байгаа. Тиймээс кино зохиолд гар хүрэх тэр үед бодогдож байсан бодол маань одоо огтхон ч өөрчлөгдөөгүй. Би өөрөө ч гэсэн энэ зохиолыг барьж ажилласнаас хойш дэлхий ертөнцийг арай өөр өнцгөөс хардаг болсон. Гол дүрийг бүтээх боломж олдсон нь миний хувьд маш том бэлэг байлаа.
 

 
-Зан араншинг гаргахдаа хэрхэн ажилласан бэ. Таны тоглосон дүрүүд бүгд л ганхалтай. Харин энэ бүтээлд?
 
-Өнөөдрийг хүртэл бүтээсэн дүрүүд маань бүгд миний сэтгэл дотор нэг орон зайд хадгалаастай байдаг. Дүр бүтээх бүрт би өөрөө янз бүрийн зүйлсийг сурч үлддэг болохоор илүү сайн хүн болоход минь тусладаг юм болов уу. Миний амьдрал улам баялаг болдог гэж хэлж ч болно.
 
Ямар ч зохиолыг уншихдаа “үүнээс салж чадахгүй нь” гэсэн сэтгэлээр дуустал нь уншдаг. Дүрээ гаргаж ирэх бус зүгээр уншчихаад дараа нь бодоход маш гоё түүх, маш хүчтэй гол баатартай танилцсаар байдаг юм. Харин тэр үед өөрийгөө азтайд тооцдог юм даа.
 
-Таны дүр өөрийн тань зан араншинтай нэлээд төстэй юм гэж олон хүн хэлж байсан шүү?

 
-Тийм ээ. Олон хүн тэгж хэлсэн.

Монголын мэдээ
Орчуулсан Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus