Испанид аль ч улс төрийн хүчин олонхи болж чадсангүй

Их Британид Европын холбооноос гарах эсэх талаарх бүх нийтийн санал асуулга болж, нийт иргэдийн 50 гаруй хувь нь “Гарах” сонголтыг хийсэн билээ. Санал асуулгын дүн гарсны дараа дэлхий нийт Испанийн парламентын сонгуулийн үр дүнг анхааралтай ажиглаж байна. Испанийн парламентын сонгуулийн санал хураалт өнгөрөгч ням гарагт болсон бөгөөд өчигдөр гэхэд үр дүн нь тодорхой болж эхэлсэн юм.
 
Тэгвэл Европын холбоог түшиж, санхүүгийн хүнд нөхцөлд буй Испанийн сонгуульд хэт зүүний үзэл баримтлалт улстөрийн хүчин парламент дахь суудлаа нэмэгдүүлж магадгүй байна. Тус улс төрийн хүчний хувьд ЕХ-г түшиж, санхүүгийн хүнд нөхцөл байдалд байгааг идэвхтэй шүүмжилж иржээ.
 
Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн мэдээллээр саналын хуудсын 95.8 хувийг тоолж дуусаад байхад Испанийн Ерөнхий сайд Мариона Рахойгийн тэргүүлэх эрх баригч Ардын нам хамгийн олон буюу 32.95 хувийн санал авч, парламентын 137 суудал авах төлөвтэй боллоо. Харин Социалист ажилчны нам 22.77 хувийн санал авч, парламентын хоёр дахь том намын байр сууриа хэвээр хадгаллаа. Тус нам 85 суудал авах боломжтой ажээ. Тэгвэл Испанийг Европын холбооноос гарахыг дэмжигч хэт зүүний үзэл баримтлалт Юнидос Подемос эвсэл 21.35 хувийн санал авч гуравдугаарт эрэмбэлэгдсэн бол хэт барууны үзэлтэй “Ciudadanos” нам удаалсан байна.
 
Гэхдээ сонгуулийн эцсийн үр дүнгээр эрх баригч Ардын нам хэдийгээр хамгийн их хувийн санал авсан ч, олонх болж чадаагүй билээ. Энэ удаагийн сонгуульд улс төрийн намууд 350 суудалтай парламентад 176- ээс дээш тооны суудал авч байж олонх болж дангаараа Засгийн газар байгуулах учиртай. Гэвч аль ч хүчин сонгуульд олонх болж чадсангүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Испанийн парламентын сонгуульд ардын нам парламентын хамгийн том нам болсон боловч дангаараа засгийн эрх барих хэмжээний олонх суудал авч чадаагүй юм. Хэдэн сар зөвшилцсөний эцэст олон нам бүлгүүд эвслийн засгийн газар байгуулах талаар нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй. Ийм учраас энэ сард дахин сонгууль хийхээр болсон. Гэсэн ч үр дүн өмнөх удаагийн санал асуулгаас нэг их хол зөрсөнгүй.
 
Гэхдээ өнгөрөгч ням гарагийн сонгууль Их Британийн бүх нийтийн түүхэн санал асуулгын дараа болсон гэдгээрээ онцлогтой юм. Санал асуулгад британичууд гарах сонголтыг хийсний дараа ЕХ- ны бүрэлдэхүүнд түшиглэж, санхүүгийн хүндхэн байдалтай байгааг шүүмжилж ирсэн Подемос эвсэл парламент дахь суудлын тоогоо ахиулах эсэх нь анхааарал татаж байсан. Тэгвэл арванхоёрдугаар сард болсон сонгуульд 69 суудал буюу 20.66 хувийн саналыг авч байсан бол 21.35 хувийн санал авч, 71 суудал авсан байгаа юм. Харин цаашдаа Ардын нам аль намтай эвсэх, мөн эвслийн Засгийн газар байгуулж чадах эсэх нь анхаарал татаж байна.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus