Цагдаагийхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль явагдахтай холбогдуулан иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг зургадугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 18 цаг хүртэл хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулж, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өгсөн байна.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus