Дуран, нярай, хими эмчилгээний эмч, сувилагчийн нөхцлийг хортойд шилжүүлнэ
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан цэвэрлэх байгууламж дээр ажлын хэсэг томилохдоо эмнэлгийн ажлын байруудын нөхцөлийг шинэчлэн тогтоохоо мэдэгдсэн.

Сайдын томилсон ажлын хэсэг эмнэлгийн нийт 18 ажлын байранд нөхцөл тогтоох шинжилгээг хийснээс 12-ыг нь хортой нөхцөлд шилжүүлэх саналыг яамдад хүргүүлжээ. Тухайлбал,

    Дуран оношлогооны эмч
    Дуран оношлогооны сувилагч
    Хүүхдийн эмч
    Хүүхдийн сувилагч
    Нярайн эмч
    Нярайн сувилагч
    Эх барих эмэгтэйчүүдийн эмч
    Эх баригч
    Шавар эмчилгээний үйлчлэгч
    Шавар эмчилгээний сувилагч
    Хими эмчилгээний эмч
    Хими эмчилгээний сувилагч зэрэг ажлын байрууд багтсан байна.

Одоогийн байдлаар Хөдөлмөрийн сайд дээрх төсөлтэй танилцаад Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд руу илгээжээ.

Ийнхүү хоёр сайдын хамтарсан тушаалаар дээрх ажлын байрууд хортой нөхцөлд шилжих юм байна.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр уг асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
П.УНДРАМ
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus