ӨМӨЗО-ны Амгаланбаатар хотод манай 17 бөх хүчээ сорьж байна

Энэ сарын 27-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж байна.

Сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 58, 63, 69, 75 кг-ын жингийн ангилллаар болох тус тэмцээнд БНХАУ, Монгол, ОХУ-ын бөхчүүд өрсөлдөнө.  

Тус тэмцээнд манай улсаас 11 эрэгтэй, 6 эмэгтэй нийт 17 бөх барилдана. Багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгчээр “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн багш, олон улсын шүүгч Г.Амархүү, шүүгчээр олон улсын шүүгч М.Баярсайхан, эрэгтэй 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Мөнх-Эрдэнэ, “Хасу-Мегастарс” клубын бөх, олон улсын хэмжээний мастер Н.Насанбуян, “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Түмэнцогт, 65 кг-ын жинд ҮБТДС-ийн бөх Ц.Балжинням, “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Наранболд, 65 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Тэмүүлэн, “Хасу-Мегастарс” клубын бөх П.Тэргэл, 74 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, спортын мастер Б.Батсүх, 74 кг-ын жинд “Арслан” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, “Хасу-Мегастарс” клубын бөх, спортын мастер Б.Цогтгэрэл, эмэгтэй 58 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн болон азийн аварга, азийн өсвөрийн аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, “Хилчин” спорт хорооны бөх, дэлхийн залуучуудын аварга, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 63 кг-ын жинд “Цастын барс” клубын бөх, спортын мастер Х.Мөнхтуяа, "Алдар" спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид, “Хасу-Мегастарс” клубын бөх, олон улсын хэмжээний мастер А.Чанцалнямаа, “Хангарьд” клубын бөх, олон улсын хэмжээний мастер Ц.Шинэхүүхэн, 69 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны бөх, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг нар зодоглоно.

Өнгөрсөн жилийн тэмцээнээс эрэгтэйчүүдээс Б.Батмагнай, Д.Гомбодорж, О.Үйтүмэн нар алт, С.Батболд мөнгө, Б.Нямдорж, П.Өнөрбат нар хүрэл, эмэгтэйчүүдээс А.Чанцалнямаа мөнгө, О.Оюунтуяа, Б.Одончимэг нар хүрэл медаль хүртэж байжээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus