Усны дадлага сургууль хийлээ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг бататгах зорилгоор “Усны дадлага сургууль”-ийг Тайшир сумын “Гэгээн нуур”-нд зохион байгууллаа.

Тус сургалтаар аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг явуулж, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, усны мандал дээрх ажиллагаа, тийрэлтэт завийг аврах ажиллагаанд ашиглах дадлага сургуулиудыг хийлээ.

Түүнчлэн багаж зэвэглэмжид үзлэг хийж, дадлага сургуулийн талаар албан хаагчдын дунд ярилцлага зохион байгуулж, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.

 

Бусдад түгээх
  • gplus