Таван хувийн хүүтэй 167.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар, банкууд 9154 иргэний 594.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2741 иргэний 5%-ийн хүүтэй 167.3 тэрбум төгрөгийн, 5123 иргэний 8%-ийн хүүтэй 344.3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. 

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 1288 зээлдэгчийн 52.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна.

olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus