“Чингис хаан” Гранпри ирэх сард болно
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон “Чингис хаан” Гранпри тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно.

 Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай улсаас олимпийн эрхээ авсан 60 кг Ц.Цогтбаатар, 66 кг Д.Төмөрхүлэг, 73 кг Г.Одбаяр нарын 13 жүдоч мэдүүлгээ явуулжээ.

 Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг тус тэмцээн Гран при нэрийн дор дөрөв дэх жилдээ “Буянт-Ухаа” спортын цогцолборт болох юм. “Рио-2016” олимпийн өмнөхөн болох энэ тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид ирж ур чадвар, хүчээ сорихоор онцлогтой.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus