Хурууны хээгээр саналаа өгөх боломжтой
Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон хугацаа нь дууссан иргэд хурууны хээгээр таниулах замаар саналаа өгч болно.
 
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр бол энэ сарын 18-наас өмнө захиалга өгсөн иргэдийн иргэний үнэмлэхийг сонгуулийн өмнө хэвлээд буй. Харин энэ сарын 18-наас хойш захиалга өгсөн иргэдийн иргэний үнэмлэх сонгуулийн дараа хэвлэгдэхээр байгаа гэнэ. Иймд иргэний үнэмлэхгүй бол сонгогч хууны хээгээрээ саналаа өгч, үүргээ биелүүлэх бололцоотой гэдгийг тус газраас мэдэгдлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus