“Буянт-Ухаа 1” хорооллын азтанууд өнөөдөр тодорч дуусна
"Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан "Буянт-Ухаа 1" хорооллын орон сууцанд орох иргэдийг сугалаагаар тодруулж байгаа билээ. Сугалааны тохирол өчигдөр эхэлсэн бөгөөд нийт 709 азтан шалгарсан байна. Тэгвэл өнөөдөр сугалаа үргэлжлэн явагдаж тус хороололд орох иргэдийг бүрэн тодруулж дуусах юм. Сугалаа МҮОНТ-ээр 10:00-14:00 цагийн хооронд явагдана.

“Буянт-Ухаа 1” хорооллын бүртгэлд нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 төрийн албан хаагч, 2392  өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлжээ. Үүнээс тодорхой шалгаруулалт явуулсны дагуу 5935 хүн сугалаанд оролцож байгаа юм. Тодруулбал, 2740 төрийн албан хаагч, 947 залуу гэр бүл, 1748 ахмад настан, 500 хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр өдөр үргэлжлэх сугалаанд оролцох аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.