АСЕМ-д үйлчлэх B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж байна.

Долдугаар сард 15-16-ны өдрүүдэд зохион байгуулах Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад шаардлага хангасан жолооч нартай гэрээ байгуулан долдугаар сарын 7-18-ны хооронд хамтран ажиллана.

Туршлагатай,  хувийн зохион байгуулалт сайтай жолооч нар энэ сарын 30-ныг хүртэл бичиг баримтаа бүрдүүлэн өгөх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг АСЕМ-ын Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсэг, 75772016-306 дугаарын утсаар лавлах боломжтой аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine