Л.Месси торгуулийн цохилт алдаж, Чили  “Копа Америка”  тэмцээний аварга боллоо
Америкийн хөлбөмбөгийн холбооны 100 жилийн ойд зориулан явагдсан “Копа Америка”-2016 тэмцээний шигшээ тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Шигшээ тоглолтод  Аргентин, Чилийн багууд шалгарч үлдээд байсан билээ. Ингээд шувтаргын тоглолт үндсэн цагт 0:0  харьцаатай өндөрлөж, нэмэлт цагт мөн хоёр баг ээлж дараалан довтолсон ч өрсөлдөгч багийнхаа хамгаалалтыг сэтэлж чадсангүй 0:0 харьцаатай дуусгалаа.

Ингээд  “Копа Америка”-2016  тэмцээний аварга торгуулийн цохилтоор шийдэгдэхээр болсон юм. Улмаар торгуулийн цохилтыг Чилийн шигшээ баг түрүүлж цохилтыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд  эхний цохилтыг Чилийн шигшээ багийн од А.Видал гүйцэтгэж алдсан бол  Аргентинаас дэлхийн  таван удаагийн шилдэг тоглогч  Л.Месси алдсан юм. Улмаар Чилийн баг дараагийн цохилтуудаа амжилттай болгосон бол Аргентин  дөрөв дэх цохилтоо алдсанаар Чилийн  шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр Чилийн шигшээ баг Америк тивийн аварга боллоо.
 

Тоглолтын уур амьсгал тун ширүүн байсан хоёр багаас М.Рохо /Аргентин/, М.Диаз/Чили/ нар улаан хуудас аван талбайг чөлөөлсөн. 





 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus