Монополь аж ахуй нэгжийн жагсаалтыг гаргажээ
ШӨХТГ-ын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар, зүй ёсны болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон аж, ахуй эрхлэгчдийн жагсаалтыг гаргажээ. 

Тухайлбал  “Энержи ресурс” ХХК Баяжуулсан коксжих нүүрс экспортлох зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч, “Эрдэнэс тавантолгой” ХК Түүхий коксжих нүүрс экспортлох зах зээлд, “Монголын алт” МАК ХХК Сул коксжих нүүрс экспортлох зах зээлд, Эрчим хүчний хүрэн нүүрс экспортлох зах зээлд,  “Өсөх-Зоос” ХХК Сул коксжих нүүрс экспортлох зах зээлд,  “Эс Пи Эс Эйч Ди” ХХК спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд, хувийн орон сууцны конторын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 ААН орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч болох нь тогтоогджээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus