Оюун ухааны тамирчид халз тэмцээнээс хоёр медаль хүртжээ
АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26 хооронд  ой тогтоолтын халз тэмцээн зохион байгуулагдаж дууслаа. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй 75,000 ам.долларын шагналын сантай "EXTREME MEMORY TOURNAMENT-2016" ой тогтоолтын халз тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцсон юм. Манай тамирчид тэмцээнд амжилттай оролцон,  боломжит гурван медалийн хоёрыг нь хүртжээ.

Тодруулбал, Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн тэргүүн  тамирчин  Иохонас Малловыг 4:1 буулган авч гуравдугаар байр эзэллээ. Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны тавдугаарт бичигдэж  буй  ОУ-ын Их Мастер  Саймон Рейнхардтай өрсөлдөн  хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.

Э.Пүрэвжавын хувьд Алекс Мюлленыг 4:3 харьцаатайгаар буулган авч хамгийн шуугиан тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны тэргүүн, Дэлхийн аварга, Германы тамирчин Иохонас Малловыг 4:0 харьцаагаар илүүрхэж ялалт байгуулсан нь бүх тамирчид болон үзэгчид, дэмжигчдийг алмайруулжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus