Ард түмний нуруун дээрх ачааг хэн хөнгөлөх вэ
МАН хүний амьдралын үе шат бүрт зориулсан таван цогц бодлогыг таван салбарт хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Таны хүүхэд, гэр бүлд, таныг ажилтай, орлоготой байхад, ая тухтай амьдрахад, тэтгэвэрт гарахад зориулсан энэхүү таван цогц бодлогыг нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглал, нийслэлийн хөгжил гэсэн таван салбарын хүрээнд хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн давхарга, салаа бүрт хүрсэн, сэргэлт авчирсан, хүнээ дээдэлсэн бодлого санал болгож байна.

Өнөөдөр ард иргэд амьдрал сайнгүй, нуруун дээрх ачаа хүнд байна. Энэ ачааг хөнгөлөх, улсаа хөгжүүлэх үүрэг хариуцлага МАН-д ирж байна. 0.1 хувийн өсөлттэй эдийн засаг, 21.7 тэрбум ам.долларын өр зээлтэй улс, цалин, тэтгэвэр, арилжааны зээлтэй өчнөөн мянган хүн байна. Өөрөөр хэлбэл, сөхрөх үү, сэргэх үү гэсэн хариуцлагатай сонголтыг бид хийх гэж байна.

Юун түрүүнд МАН энэ Засгийн газрын бодлогын алдааг залруулж, иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, хямралыг даван туулах, эдийн засгаа дахин сэргээх бодлогыг авч хэрэгжүүлэхээр зорьж байна. Эдийн засгийн хямралыг даван туулах “Мэргэжлийн Засгийн газар” байгуулж, богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр боловсруулж ажиллах шаардлагатай. Ирэх дөрвөн жилд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэхгүй гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан нь олон хүнд эерэг мессэж болон очиж байна. Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож буй тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах юм. Цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, орлого багатай иргэдээ тэтгэх, үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжих, монгол хүний үнэ цэнэ, бүтээмж, өрсөлдөх чадвар, үнэлэмжийг бүх салбарт өсгөх ийм зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлэн тавьж байна. 

Бодлого нь тодорхой, хийх ажил нь тодорхой, хүрэх үр дүн нь мөн тодорхой. Нөгөө талаар хөрсөн дээр буусан, бодит нөхцөл байдлаа дүгнэж, гарц шийдлээ тодорхойлсон, үндэслэл тооцоотой мөрийн хөтөлбөр болсон учраас хэрэгжихэд бэлэн. Нялхсаа асарч, ахмадаа хүндэлж, залуус эмэгтэйчүүдийг дэмжих өргөн хүрээний бодлогыг хамарсан учраас иргэд сонгогчид итгэж найдаж байна. Тиймдээ ч МАН-ын мөрийн хөтөлбөрийг амьдралд ойр, иргэдэд үр өгөөжөө өгнө хэмээн хүлээж байгаа юм.

Монгол Ардын намын сонгуулийн төв штаб
Бусдад түгээх
  • gplus