Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна
Сонгуулийн тухайн хуульд заасны дагуу 2016 оны улстөрийн сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр 00.00 цагт  албан ёсоор дуусгавар болно.

Сонгуулийн тухай хуулийн 68.1-д сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгахаар заасан байдаг.

Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 11-ний өдрийн 00:00 цагаас эхэлж өнөөдрийг хүртэл 17 хоног үргэлжилж байгаа юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus