Парламент отгон чуулганаа маргааш хийнэ
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн зургаадугаар сарын 24-ний өдрийн хурлаар 2016 оны хаврын ээлжит чуулганы хаалт хийх өдрийг товлосон байна.

Парламентийн цахим хуудаст “маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно, УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы хаалтыг хийнэ” гэсэн товчон зар байршуулсан байна.

Маргааш чуулганыг 09 цагаас эхлэн хуралдуулахаар товложээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus