АНУ, Ирак руу 300 цэрэг илгээв
Иракт Лалын хэт даврагч бүлэглэл болон Засгийн газрын армийн хооронд ширүүн дайн өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Засгийн газар тус улсын элчин сайдын яам, консулын газруудынхаа харуул хамгаалалтыг чангатгах үүднээс дахин 300 цэрэг илгээхээр шийдвэрлэжээ. Ингэснээр өмнө нь байсан цэргүүдтэй нийлээд 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй АНУ-ын арми Иракт байрлаж яамдаа хамгаалж байгаа юм байна.
 
Өнгөрсөн ням гарагт Лалын хэт даврагч бүлэглэл хяналтаа тогтоосон бүс нутгууддаа “Лалын улс” байгуулж байгаагаа зарласан билээ. Үүнийг нь эсэргүүцэн Засгийн газрын арми дайралтуудаа үргэлжлүүлж байгаа ч томоохон эсэргүүцэлтэй тулгарч, мухардалд орчихоод байгаа тухай эх сурвалжууд тэмдэглэлээ. Тэгвэл яг энэ үед АНУ-ын Батлан хамгаалах яам уржигдар мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд “Ерөнхийлөгч Б.Обамагийн зарлигийн дагуу Иракийн нийслэл Багдад хотод байрлаж буй элчин сайдын яамдын хамгаалалтыг чангатгахаар 300  цэрэг илгээхээр шийдлээ” гэжээ.
 
Тэдний 200 гаруй цэрэг нь нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоцны хамтаар аль хэдийнэ Иракт оччихсон байгаа бөгөөд Элчин сайдын яам, Олон улсын нисэх онгоцны буудлыг холбох хэсгүүдийг хамгаалах юм байна. Харин Иракт хүлээлт үүсгээд байгаа 100 гаруй цэргээ ойрын хугацаанд илгээхээр төлөвлөж байгаа аж. АНУ-ын Засгийн газар одоогийн байдлаар Ирак руу 180 гаруй цэргийн зөвлөхүүдээ илгээгээд байгаа юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.