Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: Нийслэлд хэрэгжиж байгаа тендерийн холбогдолтой бүх төрлийн мэдээлэл, танилцуулгыг хийнэ. Мөн “Худалдан авах ажиллагааны чанар ба тэгш өрсөлдөөн” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хаана: Нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав төвд

10:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулна. Өдөрлөг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Драгон салбарын өмнөх талбайд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Газраа алдвал бүхнээ алдана” сэдвээр “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ, иргэд хамтран мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан нам ардчиллийн үнэт зүйлсийг үгүй хийж байна. Хэнтий аймгийн 40-р тойрогт УИХ-д нэр дэвшигч Г.Батболд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд МАН-ын авилгын асуудлаар МАХН-ын Нийслэлийн намын хорооноос мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хан-Уул дүүрэгт 120-ын автобусны буудал орчим шинээр байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно. Нийт 2,2 га талбайг тохижуулан усан ориглуур, усан толиотой, амрах, нарлах талбайтай хороолол доторхи жишиг цэцэрлэгт хүрээлэн болгожээ.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд  “СҮҮЛЧИЙН НАЙДВАР: Бүх бие даан нэр дэвшигчдийг сонгоцгооё” хэмээн уриалж Нам бус сонгогчдын холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш Дундговь амйгийн 16-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Газраар тоглосон намуудын дунд иргэд хохирох уу. Олон нийтийн иргэний хяналт, Эрс шинэчлэл хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дархан уул аймгаас иргэд газрын маргаантай асуудлаар мэдээлэл хйинэ.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus