АНУ-д болж буй ой тогтоолтын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож байна

АНУ-ын Сан Диего хотноо дэлхийн шилдэг 24 тамирчны дунд гурав дахь жилдээ зохиогдож байна. 75,000$-ын шагналын сантай "Extreme Memory Tournament" ой тогтоолтын тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 5 тамирчин оролцож байгаа билээ.

2015 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) болон ОУ-ын Мастер З.Цэцэгзул (16 нас) нар учраагаа ээлж дараалан ялсаар шилдэг дөрөвт үлдсэн юм.

Нэг онцлох үйл явдал бол өсвөрийн тамирчин Э.Пүрэвжав маань 2015 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Дэлхийн чансааны 2, ОУ-ын Их Мастер, АНУ-ын тамирчин Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч хамгийн ШУУГИАН тарьсан ялалтыг хийгээд байсан бол дөнгөж сая Дэлхийн чансааны 1, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар илүүрхэж яллаа.

Маргааш З.Цэцэгзулыг хожсон Дэлхийн чансааны 4, Германы тамирчин Simon Reinhard-тай аваргын төлөө тоглоно. Харин З.Цэцэгзул маань 3-р байрын төлөө Johannes Mallow-той өрсөлдөнө.

Аваргын төлөөх тоглолт 26-наас 27-нд шилжих шөнө буюу өнөө шөнө 00:00 цагт эхэлнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus