Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн замыг нээлээ
Дорнод аймгийн Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажил аль 2009 онд эхэлж байсан. Гэвч гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй үйлдэл, хөрөнгө санхүүгийн асуудлаас болж уг зам  хэсэгчлэн ашиглалтад орж, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн зам ашиглалтад орохгүй байсаар долоон жилийн нүүрийг үзсэн.

Тэгвэл удтал хүлээсэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын 80 км-ынх нь замын хөдөлгөөнийг өчигдөр нээжээ. 7-р сарын 4-нд 35 км, 10-нд үлдсэн 28 км замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. Тус замын зам, барилгын ажлын гүйцэтгэгчээр "Өвөр залаат”, "Бадрах ойл”, "Арж капитал”, "Хансуун зам”, "Насны зам” компаниуд ажиллаж байгаа юм байна. 

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus