Э.Цэндбаатар мөнгөн медаль хүртлээ
“Рио 2016” олимпийн наадмын эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын сүүлийн тэмцээн Азербайжаны Бакуд үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээний 56 кг-д тулалдсан Э.Цэндбаатар, 52 кг-д Х.Энх-Амар нар олимпийн эрхээ өвөртлөөд байгаа билээ.
 
Манай тамирчин “Химийн Цом”-ын аварга,Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Х.Энх-Амар 52 кг-д, Азийн хүрэл медальт Тайландын Танес Онжунтаг ялж олимпийн эрх хүртэж хүрэл медалийн болзол хангасан. Өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө АНУ-ын боксчин Антонио Варгастай тоглосон ч нэгдүгээр үе дуусахаас минутын өмнө эмчийн магадлагаагаар тоглолтоо үргэлжлүүлсэнгүй. Тэрбээр ийнхүү олимпийн эрхийн сүүлийн тэмцээнээс хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.
 
Харин тус тэмцээний 56кг-д  тулалдсан Э.Цэндбаатар Рио зорих эрхтэй болсон. Тэрбээр өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө Японы боксчин Араши Морисакатай тоглож 2:1-ээр яллаа. Тэмцээний сүүлийн мөчид гурван шүүгчийн нийлбэр оноо 19:19-ээр тэнцэж шийдвэрлэх үед Э.Цэндбаатар илүү байж аваргын төлөө тоглохоор шалгарч үлдээд байсан ч бэртлийн улмаас аваргын төлөө тулалдаж чадсангүй. Ингэснээр манай тамирчин мөнгөн медаль хүртлээ. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus