Гол усны аюулд 18 хүн өртжээ
Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороотой байгаа. Цаашид ч энэ бороо үргэлжлэн орохыг УЦУОШХ-ээс мэдээлж буй.  Тэгвэл  үргэлжлэн орсон бороон улмаас үер усны золгүй тохиолдол найман аймгийн есөн сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 13 удаа гарсан байна. Улмаар 18 хүн осолдсны долоо нь хүүхэд байжээ.

Иймд иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 27-ны өдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus