Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ зургадугаар сарын 22-24-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр /V.25/ эх орондоо ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван улсын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцов. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч И.Каримов нартай уулзлаа. Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэв.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus