Улаанбаатарт бороотой, өдөртөө 21-23 градус дулаан

2016 оны 06 дугаар сарын 25-ны 21 цагаас 06 дугаар сарын 26-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчид, иргэдийн анхааралд :

26, 27-нд ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө сэрүүсч 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 14-19 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

2016 оны 06 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  

  27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27,29,30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Бусдад түгээх
  • gplus