Иргэн Б.Чулуудай гүтгэлэгт баримтаар няцаалт хийв

Сонгуультай холбоотойгоор сүүлийн үед хотын дарга Э.Бат-үүл, тэр тусмаа түүний хүү Б.Чулуудай нарын нэр хүндэд ноцтойгоор халдсан, гүтгэсэн, доромжилсон нийтлэл, нэвтрүүлэг, мэдээллүүд гарах болсон. Тэгвэл иргэн Б.Чулуудай өнөөдөр зохион байгуулалттайгаар гаргаж байгаа тэр бүх гүтгэлгийг баримттайгаар няцаасан мэдэгдлийг хийлээ. Тэрээр гэр хороооллын дахин төлөвлөлтөөс үүдэлтэй “Грандлайн” компани болон оффшортой холбоотой бусад асуудлуудад хариулт өглөө.

Иргэн Б.Чулуудайгийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе:

Иргэн Б.Чулуудай миний бие 2013 онд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу БЗД-ийн 12-р хороонд болсон нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон. Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалт нь БЗД-ийн 12-р хороо буюу Амгалан орчимд хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан ингэхдээ иргэдийн оролцоотойгоор нээлттэй тэдний нүдэн дээр сонгон шалгаруулалт ил явагдаж, хууль журмын хүрээнд “Грандлайн” компани ялсан байдаг. Түүнээс хойш “Грандлайн” компани болон миний бие тухайн газрын иргэдтэй хамтран ажиллаж амласан амлалтаа биелүүлэхийн тулд хичээн ажиллаж ирсэн. Гэтэл энэ хугацаанд олон давагдашгүй хүчин зүйл нөлөөлж ирлээ. Үүнд, хамтран ажилласан консерциум компаниуд болох “Зуншин” ”Сайрам булган” компаниуд зорилгоосоо няцаж замын дундаас буцсан байдаг. Үүний дараа “Грандлайн” компани иргэдтэйгээ байгуулсан гэрээгээ дангаараа хариуцан хийхээр шийдвэр гарч сэтгэл шулуудан сэтгэл зүрхээ зориулан ажилласан.

Энэ хугацаанд бид зургаан сарын дотор нийтдээ 228 айл өрхөөс 215 –тай нь буюу нийт айл өрхийн 95 хувьтай гэрээ байгуулсан. Ингээд бид ажлын графикийн дагуу тухайн газар дээр эхний ээлжинд 18 өрхийн газар дээр ажлаа эхлүүлсэн боловч тухайн газраас пестицит хэмээх хорт бодис илэрч барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ хугацаанд бид бас дахин хөрөнгө оруулалт дээр хамтран ажиллах гадна дотны компаниудтай хэлэлцээр хийж БНТУ-ын “216 Яапиүрэти” ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2013 оны арванхоёрдугаар сард байгуулсан юм. Гэвч 2014 оны тавдугаар сар буюу дөнгөж гэрээ хэлэлцээрээ хийгээд хувьцаагаа шилжүүлж авсаны дараа “2016 Яапиүрэти” компани хамтран ажиллах гэрээгээ ноцтойгоор зөрчиж эхэлсэн. Тухайлбал, бид гэрээний зүйл заалт дээр хөрөнгө оруулагч хоёр тал бэлэн мөнгөөр энэхүү төсөлд хөрөнгө оруулна гэж тохиролцсон юм. Гэтэл Туркийн талаас бидэнд “216 Яапиүрэти” компани шинэ хуучин нь үл мэдэгдэх өндөр үнэтэй бараа материалыг шахах гэж оролдсон нь Арбитрын шүүхийн хаалгыг татахад хүргэсэн. Энэхүү арбитрын шүүхийн маргаан нь өнөөдөр ч дуусгавар бологүй байна. Энэ бол бас нэгэн давагдашгүй хүчин зүйл байсан юм. Үүний зэрэгцээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын захирагч Э.Бат-Үүл хүүдээ газар өглөө, тендер өглөө, гэр хорооллын дахин төлөвлөлт бүтэхгүй мөрөөдөл, амбаар ч барьж үзээгүй түүний хүү хэзээ ч хийж чадахгүй гэх зэргээр миний болоод аавын минь нэр хүндэд халдаж эхэлсэн.

Энэ нь сүүлдээ намайг залилан хийж, хууль бусаар газрыг дамнаж наймаалж авсан, олон тэрбум төгрөгийг шамшигдуулж идсэн гэх зэргээр гүтгэлэг болон хувирч, хууль ёсноос гажууд юм ярьж бүх ажилд маань саад тотгор учруулж уг төслөөс гарахад хүргэсэн. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэх боломжгүйд хүргэлээ. Гэхдээ би хууль ёсны дагуу иргэдэд амласан амлалт гэрээгээ зөрчихгүй байхын төлөө олон компаниудтай дахин хэлэлцээр хийж дараагийн компанид шилжүүлсэн юм. Одоо энэхүү бүтээн байгуулалтын ажил маань хэвийн үргэлжилж байна. Анх гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг МАН-ын эрхмүүд хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл гэж ярьж байсан. Гэвч тэр мөрөөдөл биелж болдог гэдгийг манай төслөөс харж болно. Манай төсөлд хамрагдсан нэг иргэн 150 м2 орон сууцанд амьдарч байгаа. Үүнийг орон сууцны өнөөдрийн ханшаар м2-ыг нь тооцон үзэхэд 225 сая төгрөгийн үнэтэй бодит хөрөнгө болоод байгаа юм.

Эцэст нь Туркийн “216 Яапиаоүпи” компанийг зуучилж надтай уулзуулж орчуулга хийж байсан иргэн Гөлгөөгийн Ганбаяр нь МАН-ын болон тэдний гар хөл бологсдын захиалгаар иргэн миний биед мөн миний аавын нэр хүндэд ноцтойгоор халдаж өөрийг нь 45 хоног шоронд суулгаж хэлмэгдүүлсэн мэтээр захиалгат нэвтрүүлгийг өндөр үнэ төлж өчигдөр орой телевизүүдээр цацсан. Би Ганбаярын талаар тодорхой хэлье. Иргэн Ганбаярын холбогдолтой 2014250006576 дугаартай тоот хавтаст хэрэг Эрүүгийн цагдаагийн газар байгаа болно. Энэ хүн шалгагдсан шалтгаан нь залилангийн хэрэг үйлдэж бусдад онц ноцтойгоор хохирол учруулсан явдал байсан юм.

Дээрх мэдэгдэлтэй холбоотой зарим баримтуудыг доор хавсаргав.

Баримт 1: Өөрийг нь хэлмэгдүүлсэн хэмээн гүтгэлэг, доромжлолын шинжтэй захиалгат нэвтрүүлэг хийн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан иргэн Г.Ганбаярын гэм буруутайгаа хүлээн, өөрийнхөө гараар бичсэн баримт.

Баримт 1:





 

Баримт 2: Иргэн Г.Ганбаяр нь бусдыг залилан онц ноцтой хохирол учруулсан нэгэн юм. Түүнд залилуулсан иргэн мөн өөрийн гараар мэдэгдэл, тайлбарыг бичжээ.

Баримт 2:











 

Баримт 3: “Зуншин” “Сайрам булган” компаниуд зорилгоосоо няцаж замын дундаас буцсан байдаг. Хамтарсан консерциумаас өөрсдийн хүсэлтээр гарсан баримт.

Баримт 3:





 

Баримт 4: Оффшор бүст бүртгэлтэй гэх “Стратежик Майнс” компани 2013 онд хаагдсан гэдгийг баталсан албан ёсны баримт. Б.Чулуудайг оффшорт гүйлгээ хийсэн мэтээр гүтгэж байгаа нь доорх баримтаар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл Б.Чулуудай оффшор бүст компани байгуулж байсан боловч түүний нэр дээр ямар ч данс байхгүй юм.

Баримт 4:








ЭХ СУРВАЛЖ: ИРГЭН Б.ЧУЛУУДАЙ


 

Бусдад түгээх
  • gplus