Оюуны чадавхийг сайжруулдаг таван хүнс

Хүний оюун ухаанд цангис жимс хамгийн сайнаар нєлєєлдєг гэж судлаачид vзэж байна. Энэ жимсэнд хүчилтєрєгчийн чєлєєт радикалуудын эсрэг үйлчлэл үзүүлдэг үл исэлдүүлэгч бодис хамгийн ихээр агуулагддаг ажээ. Эдгээр радикалын улмаас холестерол гормон нь зүрх судсанд хортой нєлєє үзүүлдэг бєгєєд ой санамж болон нас ахисан хүмүүсийн тулгуур эрхтний үйл ажиллагааг муутгадаг ажээ.

Цангис жимсний дараа хоёрдугаарт, нэрс орж байна. Энэ жимсэнд агуулагддаг үл исэлдүүлэгч бодисын хэмжээ цангиснийхаас арай бага байдаг аж. Гэхдээ нэрсэнд хараа сайжруулдаг бодисууд агуулагддаг байна.
 


Гуравдугаарт, манжин болон байцаа оржээ. Учир нь Альцгеймер євчнийг даамжруулж, мєн сэтгэцийн үйл ажиллагааг сулруулдаг ферментүүдийг энэ хоёр ногоонд агуулагддаг бодисууд устгадаг байна.
 


Эдгээр ногооны дараа тослог загас оржээ. Яргай, сардина, май зэрэг загасны маханд хортой ферментүүдийг задалдаг єєхний хүчил агуулагддаг юм. Долоо хоногт ядаж ганц удаа тослог ихтэй загас хүнсэндээ хэрэглэвэл Альцгеймер євчин тусах магадлал мэдэгдэхүйц хэмжээгээр буурдаг болохыг судалгаа харуулжээ.


Энэ жагсаалтын тавдугаарт бууцай орсон байна. Энэ ногоо нь хєгшрєлтєєс үүдсэн мэдрэлийн системийн үйл ажиллагаа доголдох, танин мэдэхvйн чадвар сулрах үйл явцыг удаашруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus