Монголын хуучны цаасан мөнгө 74687,50 ам.доллараар зарагдлаа
Энэ сарын 23-ны өдөр Хонг Конг-д болсон дуудлага худалдаагаар 1924 оны данзангийн 4 ширхэг долларын загвар цаасан мөнгө $74687,50-р зарагдлаа.

Энэхүү цаасан мөнгө нь 1924 онд үйлдвэрлэгдсэн боловч гүйлгээнд гараагүй учир нэн ховорт тооцогддог юм. Загвар цаасан мөнгө гэдэг нь цаасан мөнгөний анхны хувилбар, одоогоор уг цаасан мөнгөний загвар нэг бүтэн сет буюу 6 ширхэг, сүүлд зарагдсан 4 ширхэг л мэдэгдэж байна.



Бусдад түгээх
  • gplus