“Тамирчдын баяр” болно
Монголын “Тамирчдын баяр”-ыг жил бүр долоодугаар сарын эхний ням гарагт тэмдэглэж заншсан бөгөөд энэ жил ирэх долоодугаар сарын 3-нд зохион байгуулахаар болсон байна.

Улмаар “Азийн хүүхдүүд-2016” олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох өсвөрийн тамирчдыг үдэн гаргах ёслолтой хамтатган тэмдэглэх тухай Эрүүл мэнд, спортын сайдын тушаал гарсан байна. Олимпийн жилтэй давхцаж байгаа гэдгээрээ өндөр ач холбогдол өгч байгаа юм. Тамирчдын баярын өдөр биеийн тамир, спортын салбарын зүтгэлтнүүдийн хүндэтгэлийн жагсаал, спорт, урлагийн арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж өргөн тэмдэглэх юм байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus