Үзэсгэлэнт Мариягийн түүхийг  дуурийн тайзнаа тоглоно
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг” сонгодог бүжгийг тоглох гэж байна.

Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх энэхүү балет нь 1956 оны зургадугаар сарын 18-нд балетмейстер А.В. Хабаевагийн дэглэлтээр УДБЭТ-ын тайзнаа тавигдаж, монголчууд анхны балетаа үзсэн түүхтэй.

Уг хүндэтгэлийн тоглолтод гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон өөрийн ээжтэй хамтран тоглохоор онцлог юм байна. Түүнчлэн МУГЖ Ч.Ганчимэг, Б.Пүрэв-Очир, ОХУ-ын балетын бүжигчин, Япон улсын балетын сургуулийн балетмейстер багш Г.Валери нар оролцох нь ээ.

Энэхүү балет нь дөрвөн бүлэгтэй. Балетад хайртай залуу, эх орноосоо хагацсан үзэсгэлэнт бүсгүй Марияагийн тухай өгүүлдэг. Тэрбээр харийн хааны ордонд хайртай залуугаа санагалзан хааны түүнийг гэсэн хайраас татгалзаж хайр дурлалдаа үнэнч үлдэнэ. Гэвч хааны хатны гэрт хорлогдон хорвоог орхиж буйгаар дуурийн үйл явдал цааш өрнөнө.

"Бахчисарайн оргилолт булаг” балетыг энэ сарын 25,26-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus